Нэр шигээ гоё охин Чамин эрдэнэ

2018-11-03 14:42 1413

Яг долоо хоногийн өмнө түүний үхлийн талаар фб даяараа шуугив аа. Тал хувь нь өмнө нь бас нэг загвар өмсөгч 4 давхраас шийдүүлсэн гэж ярьсан. Адилхан төстэй юу байна гэж харьцуулсан байх. Адилхан юм их байнаа. Эцсийн дүгнэлт нь гараагүй болохоор хамаагүй юм бичиж болохгүй. Гэхдээ өөрийн биеэр туулж гарсны хувьд хэдхэн үг хэлье. Хэвлэл мэдээллээр бол сүүлд “Өмнө нь удаа дараа амиа хорлох гэж оролдож байжээ” гэсэн байна. Бүгд эргэлзсэн.

Нэрээ магадгүй юм гэх мэтээр. Бас найз залуу нь сэтгэл санааны их хямралтай байсан эм ууж байсан гэх мэтээр ярьжээ. За миний л дүгнэлт шүү. Амиа хорлох үйлдэл бүрийг нь цагдаад бүртгүүлж байсан бол мэдээлэл нь он сар өдөртэйгөө байх ёстой. Гаргаж ир. Сэтгэлзүйн зөвлөгөө авч эм ууж байсан бол мөн баримттай тавь. Одоо цагт иймхэн баримт нотолгоог өдрийн дотор гаргана шүү дээ. Бүх талаар нь талийгаач охиныг буруутгаж эхэллээ. Утасын хамгийн түрүүнд шалгуулах хэрэгтэй. Зарим сэтгэгдлүүд нь хоолойг нь эмэгтэй хүн боомилсон улаан хумсны будаг үлдсэн байсан гэнэ. Эмэгтэй хүний хүч хүн боомилж алахад арай хүрэхгүй ээ.

Бас үхлийг чинь харах сайхан байна аниа энэ тэр гэсэн байсан. Эмэгтэй хүн алсан болгож харагдуулах гэж хичээж байна. Хөөрхөн сайхан охинд амиа хорлох шалтгаан байхгүй гэж бүгд хэлж байгаа ч энэ мэт сүүлийн үеийн мэдээний гарчгаар бол магадгүй гэсэн байр суурьтай болоод байна. Цаашид ямар дүгнэлт гарахыг хэлж мэдэхгүй ч аль болох амиа хорлох гэсэн л болгоно. Би өөрөө амьд мэлтийж байж үхмээр санагдталаа гүтгүүлж л байлаа. Удаа дараа амиа хорлох гэж оролдож байсан сэтгэл мэдрэлийн эм ууж эмчлүүлж байсан гэх мэт адилхан л дүгнэлт гаргаад байх юм.

Бас тэр дор нь миний утсыг шалгаагүй утсыг минь эвдсэнээс болж би юу ч нотолж чадаагүй. Моби дээр утасны дуудлага нь гаргана уу гэхээс мсж гаргадаггүй гэсэн. Гэтэл мсжээр маш их юмыг нотолж болох байсан. Мөн архи уусан мансуурсан байсан гэх. Тийм байгаагүйг гэмтлийн эмч нар нотолсон азаар. Талийгаачийг бас мансуурсан байх гэж цуураад байсан.

Адилхан жишээ: Төрөөд удаагүй эмэгтэйг нөхөр нь 5 давхраас түлхсэн тухай эмээ нь ярьж байсан. Амиа хорлолт болгож хэрэг хаасан гэнэ. Өлгийтэй үрээ орхиод үхэх хэн байх билээ. Бас нэг сайхан охиныг 6 давхраас хүүхдийнхэн нүдэн дээр чирч гулдарч унагасан. Амиа хорлолт болгосон. Хурдны морь унадаг хүү уралдаж байхдаа мориноосоо унаж гэмтээд нас барсан.

Амиа хорлолт болгож хэрэг хаасан гэж ээж, эмээ нь уйлаад зурагтаар ярьж байсан. Бид амиа хорлох гээгүй. Талийгаач ч мөн адил. Адилхан арга барилаар бидэнд бурууг чихдэг бүдүүлэг аргаа болиоч. Бидний нэг алдаа нь үхсэн хүний ясыг өндөлзүүлээд яахав гэж өнгөрдөг. Эмээ ээж нь хэвлэлийн хурал хийх хэрэгтэй. Үхсэн байтугай амьд нь үг хэлээд дийлээгүй энэ нийгэмд гүтгүүлэх гэж доромжлуулах гэж охид бид төрөөгүй ээ.

Өнөөдөр гадаа дулаахан байсан болохоор охиноо салхинд гаргангаа Сансарын колонкийн тэнд байдаг Хаан банкинд очиж нэг…

Posted by Tuya Batmunkh on Tuesday, October 30, 2018

Шинэ мэдээ

error: Content is protected !!