Хадмынхан л зам нийлэхгүй бол сал гээд

2018-11-02 16:10 151

Сайн байцгаана уу? Би та бүхэнээс нэг зүйл асуух гэсэн юм аа. Гэр бүл салалт, хардалт, араар тавилт биш. Би 23 настай эмэгтэй байна.

Нэг залуутай үерхээд 2 жил болж байна, хоёулаа хотынх болхоор хэн хэнийдээ очдог танилцсан гэхдээ хадаг гуйлга өгөөгүй байгаа. Гэтэл саяханаас манай хадмууд нэг л биш байгаад байсан чинь шүтэж хүндэлдэг бөө нь бид 2-г тохирохгүй зам нийлэхгүй хүмүүс байна гэсэн гэнээ. Өмнө нь ламаас асуухад бүгд л болно бүтнэ гэж байсан. Үнэхээр тийм зүйл байдаг юм болов уу? Би яах ёстой вэ? Бид хоёр бие биедээ маш хайртай бид хамтдаа уйлаад л уйлаад л хамт байх, хамт үлдэх арга зам хайгаад байна. Манайхан бол шүтлэг нтр сүр болдоггүй. Хадмынхан л зам нийлэхгүй бол сал нтр гээд байх шиг байна.

Дахиад хуурах болов уу хуурч байгаа болов уу гэж байнга бодогдох боллоо

Сайн байцгаана уу? Би нөхөртэйгээ хамт амьдраад тав гаран жил болж байна. Бид 2 одоо 2 сартай хүүхэдтэй. Нөхөр маань намайг хэд хэдэн удаа хуурж байсан ч дахиж хуурахгүй гэсэн үгэнд нь итгэж уучилсаар л байлаа.

Сүүлдээ хуурахгүй байгаа юм шиг л байсан гэтэл төрсний дараа дахиад л хуурлаа. Энэ удаа би хүүхэдээ бодоод уучилж гэртээ ирлээ. Гэтэл би нөхрөө өмнөх шигээ хайрлаж чадахгүй юм шиг байна. Хуурсан нь бодогдож уур хүрээд гомдолоод хааяа хүүхэдтэй болохоосоо өмнө салах минь яаваа гэж харамсаж хүүхдээ өрөвдөж уйлна. Дахиад хуурах болов уу хуурч байгаа болов уу гэж айж хардаж сууна. Одоо би цаашид яах вэ?

Шинэ мэдээ

error: Content is protected !!