ТЭНҮҮЛЧ НОХОЙ ОСОЛД ОРСОН НЬ

2018-11-01 16:01 428

ТЭНҮҮЛЧ НОХОЙ ОСОЛД ОРСОН НЬ

Би Хэнтий аймаг руу машинтай явж байгаад замын хажуу руу нисээд авто осолд орчихлоо. Машинаасаа арай хийж гараад цагдаа эмнэлэг ирэхийг хүлээлээ. Тэд ч тун удсангүй ирээд явсан. Дараа нь амьд гарсаны баяр гээд хоёр жижигхэн лонх архи аваад ганцаараа уулаа.

Цахилгааны шонгийн мод мөргөж унагасан тул 500000 төгрөгөөр шатсан.

Онхолдсон машинаа Цонжинболдогийн тэндээс ачуулахад 230000 төгрөг зардал гаргалаа.

Хамгийн харамсалтай нь 5 жил идэх хоолноосоо хэмнэж байж авсан 30 саяын үнэтэй BMW – X5 машин маань сэхэл авахааргүй ямбийсан байлаа. Энэ зэргийн хохирол ч яахав. Амьд үлдсэн маань ӨЛЗИЙ.

Гэртээ ирээд дахиад л архи уув. Бие хөнгөрөөд өвчинөө мартаад сайхан байсан. Гэтэл маргааш өдрөөс нь эхлээд босвол сууж чадахгүй. Хэвтвэл босож чадахгүй хачин байдалд орчихов. Гэтэл цээжний хөндийн 3 хавирганы яс хугаралтай байжээ.

Би хажуу суудал дээрээ байсан цүнхнээсээ утсаа гаргаж авах гэж байгаад түр анхаарал сарнин онхолдсон юм. Машин маань шонгийн модыг жолооч талын хаалгаараа шүргэж унагаад цаашаа 2-3 удаа эргээд буруу талын хаалгаараа тогтсон. Би суудлын даруулга хийсэн тулдаа цээжиндээ ясны хугаралтай үлдсэн юм. Даруулга хийгээгүй бол аль хэдийн машиндаа бяц даруулах байсан.

Одоогоор нэг хэсэгтээ хэвтрийн дэглэмд орж байх шиг байна.

Ээ дээ Машинтай явж байхдаа гар утсаа унтрааж, суудлын даруулгаа хийж байгаарай.

Шинэ мэдээ

error: Content is protected !!