Арван нэгдүгээр сарын зурхайгаа уншаарай!

2018-11-01 12:46 1463

11-р сард таныг юу хүлээж байгаа вэ? Гэр бүл, хайр дурлал, мөнгө санхүүгийн тань асуудал ямар байхыг илтгэсэн долдугаар сарын өрнийн зурхайгаа хүлээн авна уу. Энэ сард таныг аз ивээх болтугай.

1Хонь – Сэтгэлээр унахгүй байхыг сануулж байна

Жил бүрийн энэ үед Хонинуудын бусадтай харилцах харилцаа хүчирхэгжиж, шинэ хүмүүстэй танилцан, олны танил болж, нэр хүнд өсөх цаг эхэлдэг. Нарны хүчээр бие физиологи, үзэл бодол, оюун ухаан, санхүү, сексийн хувьд ч эрч хүчтэй, одтой азтай байж, шинэ түвшинд гарна. Харин Ангараг гарагийн нөлөөгөөр 11 сарын дундаас эхлэн хайр дурлалын харилцаандаа ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Хайртай хүнээ харилцаандаа сэтгэл хангалуун байгаа үгүйд сайтар анхаарлаа хандуулж, түүнийгээ дэмжиж хайр халамжаар дутаахгүй байж чадаж байгаа эсэхдээ дүгнэлт хийгээрэй. Харамсалтай нь үүнийг анхаарч чадаагүйгээс болоод зарим хосуудын хувьд салаа зам ирэхэд бэлэн байна. Гэвч Хонинуудад сэтгэлээр унахгүй байхыг сануулж байна. Учир нь одоо л бүхнийг өөрийн хүчээр босгож, зөв замаар амжилтад хүрэх үе тань ирээд байна. Бусад хүмүүс хэдий танд хайртай, таныг халамжилдаг байлаа ч байнга таны дэргэд байж чадахгүй гэдгийг ухамсарлаж, зоригтойгоор шинээр эхлээрэй.

2Үхэр – Та хэцүү байдалд орсон мэт санагдана

Фердинанд бухны түүхийг санаж байна уу? Түүний хүсэл бол үйсэн модны дор сууж, сарнай цэцэг үнэрлэх байдаг. Нэг өдөр түүнийг зөгийн дээр сууснаас болж хүмүүс Мадрид дахь цагирган бухтай тэмцээнд ороход хангалттай хэрцгий, догшин бух байна гэж боддог. Харин нар, ангараг гараг болон сар нэгдэн энэ сарын дундаас эхлэн үхрийнхнийг ивээж эхлэх учраас танд яг л зөгийн дээр суусан бух шиг мэдрэмж төрнө. Ерөнхийдөө бол та зөрчил маргааныг үзэн яддаг, ямар ч үнээр хамаагүй энх тайван амар амгаланг эргэн тойрондоо цогцлоохыг хүсдэг нэгэн учраас хайр сэтгэлийн харилцаа тань таныг хэцүү байдалд оруулаад байгаа мэт санагдана. Гэвч өмнө нь хэлсэнчлэн фердинанд бух шиг байж сууж чадахгүй байх мэдрэмж төрөх нь үнэн юм. Өөрөөр хэлбэл хэдий та тайван амгалан байдлыг хүсэх ч сэтгэлийнхээ гүнд илүү хүчтэй дотно харилцааг хүсэж байгааг илэрхийлнэ. Гэвч тэрхүү хүчтэй дотно харилцааг та тайван амгалан байдлаас олж авахгүй л болов уу.

3Ихэр – Буулт хийж сурах хэрэгтэй

Нар болон хүч чадлын бэлгэдэл Дэлхий ван гарагууд эсргэцсэнээр ихрүүд сүүлийн үед санааг нь зовоосон олон асуудалтай тулгарч байгаа. Дасан зохицох, уян хатан байх чадвар тань энэ үед хэрэг болно. Буулт хийж сурах хэрэгтэй. Нар, Ангараг болон Сар гурав сарын дунд үед нэг зам дээр огтлолцох учраас энэ үеэс эхлэн амьдралын чанараа дээшлүүлэх тал дээр анхаарч эхлээрэй. Үгүй бол эрүүл мэндэд тань муугаар нөлөөлж магадгүй. Тиймээс юу идэж, хэрхэн унтаж амарч байгаадаа анхаарал хандуулж, дасгал хөдөлгөөн хийж байгаа эсэхээ бодож үзээрэй. Бие махбод, оюун санаа, сэтгэл зүрхээ ч эрүүл байлгахад анхаараарай. Шинэ сар бол шинэчлэл, ахин мэндлэхийн бэлэг тэмдэг учраас бүхнийг өөрчилж, шинээр эхлэхэд энэ сар гайхалтай тохиромжтой байх болно.

Мэлхий – Аливааг олон талаас нь харж сэтгээрэй

Мэлхийн ордных байна гэдэг хэцүү. Учир нь мэлхий өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлдөө маш үнэнч, хариуцлагатай, тууштай ханддаг. Хариуцлага, тууштай байдлын бэлгэдэл Санчир гарагийн нөлөөгөөр 2017 оны 6 сараас эцэг эх байх, амьдралаа авч явах, хариуцлагаа хүлээн зөвшөөрөх зэрэгт суралцсаар байгаа билээ. 11 сарын 8-наас Санчир гараг буцах хөдөлгөөнд орсноор өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд хүргэх хэд хэдэн үйл явдлууд тохиох бололтой. Хүүхдийн манеж бол хүүхдийг хамгаалах зориулалттай гэдгийг санаарай. Гэхдээ зарим эцэг эхчүүдийн хувьд энэ нь шорон шиг, хүүхдийг хязгаарлаж байгаа мэт санагддаг гэдгийг ч мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл аливааг олон талаас нь харж сэтгээрэй. Мөн өөрийнхөө эцэг эхийн юу хүсэж буйд анхаарлаа хандуулаарай хэмээн Санчир гараг зөвлөж байна.

5Арслан – Өөрчлөлт хийхэд ээлтэй

Арслангууд төрөлхийн хөгжилдөх дуртай, нээлттэй хүмүүс боловч нар, ангараг гараг болон сар гурвын давхцлаас шалтгаалж бие махбод, сэтгэл санааны хувьд ч энэ сард нууцлаг, хаалттай, дотогшоо нэгэн мэт байх бололтой. Гэхдээ хувийн амжилтаа тэмдэглэж, дотоод хүнээ баярлуулах цаг ирснийг од эрхэс сануулж байна. Гэртээ засвар, өөрчлөлт хийхэд ээлтэй. Учир нь ангараг гараг арслангуудад биеийн эрч хүч бэлэглэх бол сар тэдэнд хийх, өөрчлөх хүсэл эрмэлзлийг хайрлана. Гэрт тань асуудалтай, нөхцөл байдал таагүй байгаа бол өмнө нь болж байсан ижил нөхцөл байдлыг санаж, асуудалтай шууд нүүр тулаарай. Арслангууд зоригоо ил гаргаснаар гайхамшиг бүтэж мэдэх юм шүү.

6Охин – Бүх зүйлийг төгс байлгах гэж хичээхээ болих хэрэгтэй

Өнгөрсөн жил охины ордныхон бүх талаар өргөжин тэлж, хэд хэдэн түвшин ахисан шүү дээ. Магадгүй бүсэлхийн тойргоороо ч нэмэгдсэн байх. Охины ордныхны хамгаалагч буд гараг тэднийг анхааралтай, тууштай, хэрсүү болгодог бол сар тэднийг өөдрөг, урам зоригтой болгоно. Мөн бүх зүйлийг төгс байлгах гэж хичээхээ болих хэрэгтэй. Учир нь бүхий л жижиг зүйлсд хэт анхаараад байвал амьдралын сайн сайхныг мэдэрч чадахгүй. Сарын сүүлээс эхлэн Охины ордныхон амьдралын зорилго, утга учрынхаа талаар бодож, түүнийгээ олж нээхэд анхаарлаа хандуулаарай.

7Жинлүүр – Мөрөөдөл биелэнэ

Жинлүүрийн ордныхны хайр дурлалын харилцаа, багийн болон хамтын ажиллагаа бүгд 10 сарын турш өргөжин тэлж, амжилттай, халуухан байсан биз дээ? Орлого тань ч нэмэгдсэн бол та хүртэх ёстой зүйлээ л хүртэж буй хэрэг бөгөөд сүүлийн 12 жилийн хугацаанд тарьсан үрээ хураан авч байна гэж бодоорой. Харин жинлүүрийн ордыг ивээгч сугар гарагийн нөлөөгөөр сарын сүүлээс эхлэн эргэн тойрныхон тань таныг дэмжиж, мөрөөдлөө биелүүлэхэд тань тусална. Тийм ээ, та итгэдэг учраас хүрсэн бүхэн тань алт болон хувирах болно. Бүх ордууд дундаас Жинлүүрүүд өөрт байгаа бүхний үнэ цэнийг ухаарч, талархаж чаддаг хүмүүс юм.

8Хилэнц – Зүрх сэтгэлээ дага

Ахин шинээр төрөх, өөрчлөлт шинэчлэлтээр дүүрэн хилэнцүүдийн сар айсуй. Сарын турш хилэнц, могой эсвэл бүргэдийн алиных нь эрч хүчийг гаргахаа та өөрөө шийдээрэй. Мөн энэ 11 сар хилэнцүүдийг ивээгч ангараг гарагийн нөлөөгөөр хилэнцүүдэд бүрэн ивээлтэй байх бололтой. Сарын дундаас таны удаан хугацааны турш хүсэж мөрөөдсөн зүйлс биеллээ олж, бүтэж эхэлнэ. Зүрх сэтгэлийнхээ дуудлагыг дагаж буй Хилэнцийнхнийг зогсоох хэн ч үгүй билээ. Хүсэл тэмүүлэл бол хилэнцийнхний хоч гэж хэлж болох бөгөөд ангараг гараг хоёр жил тутам хилэнцийнхний амьдралыг хоёр дахин их хүчээр ивээж, тэтгэдэг билээ. Энэ сар нь тэрхүү үе мөн юм.

9Нум – Эргэн тойрон дахь хүмүүс тань таныг дэмжиж туслах болно

Нумуудад 11 сард маш их нөөц бололцоо байна. Мөрөөдлөө биелүүлэх урам зоригоор дүүрэн байж, оюун санаа, сэтгэлзүйн хувьд ч бүрэн дүүрэн байх болно. Хүн хоорондын харилцаа холбоог ивээгч буд гарагийн нөлөөгөөр нумууд бусадтай олон зүйлээ хуваалцаж, өгөөмөр байх бололтой. Юу хийхээ, хаашаа явахаа мэдэхгүй болох үедээ мөрөөдлөөсөө хариултыг нь хайгаарай. Учир нь бие амарсан ч сэтгэл зүрх амардаггүй бөгөөд хаашаа явахаа үргэлж мэдэж байдаг. Харин нумуудыг ивээгч хамтын ажиллагаа, багийн ажлыг бэлгэддэг бархасбадь гарагийн нөлөөгөөр эргэн тойрон дахь хүмүүс тань таныг дэмжиж туслах болно.

10Матар – Их хариуцлага хүлээхдээ бэлтгэлтэй байгаарай

Матрын ордыг ивээгч санчир гарагийн ивээлээр матрууд сарын турш зорилго, зорилт, зам бүх зүйл тодорхой байх болно. Матрын ордныхны харилцаа холбоонд үйлийн үр нөлөөлж хувийн болон бизнесийн гээд аль аль харилцаандаа сайтар анхаарал хандуулж, халамж тавихыг од эрхэс зөвлөж байна. Мөн энэ сар бол харилцаандаа хязгаар тогтоож, хүссэн зүйлээ өөрийн болгоход ээлтэй. Мөн харилцагч, хайрт тань хүсэх зүйлд бэлэн байгаарай. Харин карьерийн хувьд Бархасбадь гарагийн нөлөөгөөр өсөж дэвжих, шинэ ажилд орох, тушаал дэвшиж магадгүй. Илүү их хариуцлага хүлээхдээ бэлтгэлтэй байгаарай. Одоогийн ажлаа хийж чадахгүй, хийхийг хүсэхгүй бол шинийг хайгаарай. Гэхдээ шинэ ажил өөрөө таныг олж ирэх магадлал өндөр байна шүү. Ойрын дахь хүмүүс тань таныг дэмжиж туслах болно.

11Хумх – Шинэ хүмүүстэй танилцана

11 сарын 5 –аас эхлэн Хумхын ордыг ивээгч Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр хумхууд нойрноосоо сэрж, урагш давшиж эхлэх нь ээ. Ажил хэрэг, карьерийн хувьд гайхалтай сар болж өнгөрөх бөгөөд өөрийгөө хүчирхэгээр мэдэрч, юу ч хийж чадах мэт сэтгэгдэл төрнө. Хумхууд бол бусад ордууд дундаас хамгийн энэрэнгүй, хүнлэг нь бөгөөд одоо ажлын талбар дээр өөрийн ур чадвар, самбаатай сэргэлэн занг гаргах цаг нь боллоо. Тэнгэрийн ван гарагийн ивээлээр зам тань засагдаж, аз од тань гийх болно. Хүчирхэг, эрх мэдэлтэй, танд тусалж болох хүмүүстэй танилцах боломж энэ сард олон тохиох бөгөөд гол нь та тусын хариуд юугаар тусалж чадахаа сайтар бодоорой.

12Загас -Хувь тавилангийнхаа эзэн нь бай

Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр энэ сард Загаснууд урагш хэд хэдэн алхам алхах бололтой. Бүтээлч сэтгэлгээ тань сэргэж, жинхэнэ өөрийнхөө хүсэл мөрөөдөл, хийх гэсэн зүйлээ бүтээхэд хэд хэдэн алхам ойртоно. Ерөнхийдөө та хувийн амьдралдаа хувьсгал хийж, жинхэнэ өөрийгөө хүлээн зөвшөөрч, хувь тавилангийнхаа эзэн нь болно. Өөрийгөө өөрчилж, хувийн амьдралаа цоо шинээр эхлүүлнэ. Урьд өмнөхөөсөө илүүтэйгээр та өөрийнхөөрөө байж, хийж бүтээхийг хүссэн зүйлээ зөвхөн өөрийн хүссэнээр хийх цаг нь яг одоо ирээд байна. Ихэнхдээ эелдэг зөөлөн, өрөвч сэтгэлтэй, өөрийгөө золиослох чадвартай байдаг тань бусдад өлхөн идэш болж, таныг өөрийнхөөрөө байхад саад болж байсныг та ухаарах болно. Гэхдээ та өмнө нь юу алдаж, юунд бууж өгсөн байсан нь хамаагүй одоо та өөрийнхөө авах ёстойг олж авлаа. Энэ бол таны бие даасан байдал буюу хэзээ ч үгүй болохгүй, үүрдийн эрдэнэ юм.

Шинэ мэдээ

error: Content is protected !!