Нора: Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхэлд үлдсэн оролцогч охид ямар ч хамааралгүй

2018-10-30 12:22 764

Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан асуудалд хүн бүр янз бүрийн таамаглал дэвшүүлж байгаа. Олон нийтийн зүгээс түүнийг бусдад хорлогдсон гадны нөлөөтэй гэж байгаа бол цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа юм. Тэрээр гэрээсээ гараад хажуугийн орц руугаа ганцаараа орж 11 давхар луу гарсан нь камерын бичлэгт бичигдэн үлдээд байгаа билээ.

Тэгвэл тэмцээний шүүгч Нора мөн өөрийн байр суурийг фэйсбүүкээрээ дамжуулан илэрхийллээ. Тэрбээр “Mongolia’s Next Top Model -н нэвтрүүлгийн оролцогч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар хууль хяналтын байгууллага шалгаж, учир шалтгааныг тогтоож, мэдэгдэл хийгээгүй байхад ам уралдан мэдэмхийрч, өөрсдөө таамаглан, ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хөөрөгдөж, хувийн шоу хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийж байна.

Зарим хүний хувьд тв -р хардаг хайртай модель нь байж болох ч Mongolia’s Next Top Model 2 нэвтрүүлгийн баг хамт олон, оролцогч охид нийт Монголын Загварын ертөнцийн хүрээнд ижилдэн дассан эрхэм найз, дүү, эгч, модель, эрхэм дотны хүндтэй хүн байсан юм. Бид талийгаачаа цаг бусаар харамсалтайгаар алдаад өр зүрх өмөрч, сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудан сууна!

Манай нэвтрүүлгийн хувьд зураг авалт амжилттай явагдаж 10 -р сарын эхээр дуусаад оролцогчид, шүүгчид түр амраад байсан болохоор нэвтрүүлгийн зураг авалтын stress дарамт шахалт байгаагүйн дээр манай нэвтрүүлгийн зүгээс мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран ажиллаж, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьж ажилладаг, дэлхийн хэмжээний мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагддаг нэвтрүүлэг гэдгийг онцолмоор байна.

Бидэнд тохиосон энэ их уй гашууг далимдуулан MNTM нэвтрүүлгийн нэр төрд санаатайгаар халдах гэсэн, мөн гэм зэмгүй цэцэг шиг оролцогч охидыг маань элдвээр хардаж, талийгаачийн үхэлд буруутгаж, гүтгэн доромжилж, үзэгчдийг хооронд нь талцуулан хэрэлдүүлж, нийт ард иргэдийн тархийг ямар ч баримтгүй мэдээллээр угааж байгааг нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч, зааварлагч багш, мэргэжил нэгт загвар өмсөгч эгч хүний хувьд өөрийнхөө байр суурь, бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

Манай нэвтрүүлгийн шилдэг оролцогч талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хувьд МНТМ нэвтрүүлэг гарч байх хугацаанд буюу түүний амьд сэрүүн, эрүүл саруул байх үед үзэгчид байнга хэл яриа, хийсэн үйлдлээр нь доромжилж шоолж, шүүн шүүмжилдэг байсныг одоо сануулахад илүүц болох биз.

Тиймээс манай нэвтрүүлгийн үлдсэн оролцогчид энэ болсон явдалтай ямар ч хамааралгүй, гэм зэмгүй айлын жаахан цэцэг цэврүү шиг охидыг ямар нэгэн байдлаар гүтгэж доромжлон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байхыг хувийн зүгээс хичээнгүйлэн хүсэж байна. 2 сар гаран хамт амьдарч, хоолоо хуваан идэж, нэг зорилго хүсэлтэйгээр энэ тэмцээнд орлцож байсан, ижилдэн дассан эрхэм найз хамтрагчаа алдаад уй гашуу сэтгэлийн дарамт айдас түгшүүр нь тэдэнд маань багадаагүй!

Охидын мань нэр төрд халдаж, ор үндэсгүйгээр гүтгэсэн, дарамт шахалт үзүүлсэн хэнтэй ч байсан хуулийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя!

Талийгаачийн үхлийн шалтгааны талаар хууль хяналтын байгууллага шалгаж тогтоож дуусаагүй байхад social media- гаар тархсан ямар ч баримтгүй мэдээ мэдээлэлд сохроор итгэж, дээр нь давс хужир нэмэн, post оруулан хувийн шоу хийж, бусдыг гүтгэн доромжилж байгаа хүмүүст хүвийн зүгээс үнэхээр disappointed!

Тэр тусмаа нийт загвар өмсөгчдийг гутаан доромжилж, энэ мэргэжлийг буруутгаж, хар тамхи, архи, болохгүй бүтэхгүй муу муухай бүхэнтэй холбон нийгэмд буруу сэтгэгдэл төрүүлж, олныг турхирч загварын ертөнцийн талаар ямар ч ойлголтгүй нэгэн ярилцлага өгч, бусдын үхэл зовлонгоор шоу хийж, 5-минутын spot light хайн шоудаж байгаа нэр бүхий хүмүүсийг Нора Дагва миний бие шүүхэд өгөх болно!

Нас бараад 7 ч хоноогүй байгаа талийгаачийн сүнсийг нойрсуулах ухаан ухамсар, хүн чанаргүй шоудаад байдаг Монголоо алдсан Монголчууд минь ээ… Миний instagram and FB ийн inbox -г дэлбэлчих шахаад message бичих юм. Чамиа яасан юм вэ? Яаж үхсэнийг үнэнээр нь хэл! Та яагаад post оруулахгүй байгаа юм бэ гээд л…

1-рт Би талийгаачийг нас барж байх үед хажууд нь зогсож байгаагүй болохоор (бусдаас сонссон ямар ч баримт нотолгоогүй мэдээлэлд итгээд хажууд нь байсан юм шигээр ярьж, аливаа юманд яаран дүгнэлт хийгээд бусдыг шүүгээд буруутгах нь мунхаг)
2-рт Facebook instagram дээрээ Rest in Peace гэж бичсэн нь уй гашуу сэтгэлийн шаналлаа илэрхийлэх цорын ганц арга биш юм!

Please талийгаачийн сүнсийг, гэр бүлийг нь хүндлээд ядаж 7 хоног нь өнгөртөл энэ гүтгэлэг доромжлолоо зогсооно уу” гэжээ.

Б.Аз

Шинэ мэдээ

error: Content is protected !!