Би 7 мянгаар кофе уудаг, автобусанд унтдаг залуу үеийн төлөөлөл байна

2018-10-23 13:35 405

Би #ДОЛООН_МЯНГААР аяга кофе ууж, #АВТОБУСАНД_УНТДАГ залуу үеийн төлөөлөл байна.

Миний бие Залуу хүн өөртөө зав, цаг хугацаа гаргаж өөрийгөө эрхлүүлж байх ёстой гэж боддог яадаг юм. Тиймдээ ч ойрд уулзаагүй найзтайгаа coffe shop орж ойр зуурын юм яриж суух гэтэл 30-аас 40 насны ах, эгч 2 хажуугаар зөрөхдөө энэ хардаа аав ээжийнхээ цалинг цацаж байхаасаа ичдэггүй юм байхдаа.

Энэнийхээ оронд ном авч уншдаг болоосой гэнэ. Тэгчихээд бас ядарсан болж автобусанд унтаж жүжиглэнэ гэх мэтээр хэлээд явахыг сонсоод залуу хүн гэхээрээ өөрсдөө орлого олдоггүй, эцэг, эхээс бүрэн хараат дээр нь худлаа унтдаг жүжигчин нөхдүүд шиг үнэлэгддэг болсон байнаа гэж бодход хүргэлээ. Яг үнэнийг хэлхэд та нар бас залуу байгаагүй юу ? Яагаад ийм гаж сэтгэлгээ суучихсан юм бэ яагаад ?. Залуу хүн гэхээр 500-н кофе ууж, үргэлж цовоо сэргэлэн байдаг гэж бодож байвал том эндүүрч үнэхээр том эндүүрч, ажил хийж хэрэглээгээ зохицуулаад илүү гарснаар нь аяга кофе авч уухад хэдэн төгрөг байх нь хэнд хамаатай юм. Би хэнээс ч мөнгө аваагүй өөрөө олсон мөнгөө өөртөө зарцуулж байна. Бас нийтийн тээврээр зорчиж байхдаа унтаж болохгүй гэсэн хууль хаана байна. Угаасаа та нарын сонгож бид нарт үлдээсэн #Ардчилал гэдэг зүйлийн чинь гол утга учир луувангаа иднэ үү лаагаа иднэ үү өөрсдөө мэдэх биздээ тийм байж хүний хэрэгт хэт хошуу дүрхээ болино уу?.

Ер нь дийлэнхи залуус хөгшин настай, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суудал тавиж өгдөг гэдэгт бий лав хувидаа итгэдэг бас хардаг. Тийм байхад #Баярлалаа ч гэж хэлж чаддаггүй байж ядраад жоохон нүдний хор гаргасныг нь ам булаалдан муулах гаж сэтгэлгээнээсээ салж жоохон эерэг сэтгэж баймаар юм. Ямар шалтгаанаас унтаж байгааг мэдэхгүйгээс хойш наад хараал идсэн жүжиглэж байна гэж боддогоо болино уу ? Баярлалаа. Аа бас буудлаа олоод сэрээд буучихдаг гэдэг дээр нийтийн тээврээр зорчиж байхдаа унтсаар байгаад рефлекстэй болчихсон болхоор сэрдэг юм. Ингээд хэлчихвэл мэдээж нөгөө negative хүмүүс нь унтах ёстой юмуу ? Гэх биз бид нар унтах ёстой юмуу гэж үү? Унтах ёсгүй л дээ гэхдээ л бид нар унтчихдаг юм.

Хүндэтгэсэн 7 мянгаар кофе ууж, автобусанд унтдаг залуу үеийн төлөөлөл #copy

Шинэ мэдээ

error: Content is protected !!