Би их азтай шүү хүмүүсийн дэмжлэгээр ханиа олоод авсан

2018-10-18 12:53 3174

Хүний амьдралд дээш гарч, доош унах үеүд байдаг. Залуудаа хамгийн доод цэгт орчихсон, хамгийн гундсан үедээ би эхнэртэйгээ танилцаад сууж байсан. Мөнгөгүй, өртэй байх үедээ танилцсан.


Тухайн үед би төмрийн цехтэй байлаа. Айлын цонхны сараалж хийдэг. Хүнээс зээл авчихсан. Тэр нь нэхэгдээд. Ер нь миний амьдралын хамгийн гундуу үе. Тэр үед манай найз төрсөн өдөртөө урилаа. Ойрхон гагнуур хийж байсан болохоор ажлынхаа хувцастай туугаад орлоо.

Очсон чинь эхнэрийнх нь найз гээд Анагаахад сурдаг хөөрхөн бүсгүй байсан юм. Манай эхнэр царайлаг. Би чинь ажлаа тараад ирчихсэн, халтар гартай гагнуурчин хүн яаж олигтой хувцастай байх вэ дээ.

Төрсөн өдөрт очоод тэр ч намайг харсангүй, би ч харсангүй. Жаал сууж байгаад гарах гээл өндийтөл найзын эхнэр “Та хоёр нэг зүг юм байна. Очироо, хөгшөөн хүргээд өг л гэлээ.

Угаасаа бие биенээ сонирхоогүй залуус дуугүй явсаар…

Орц нь тас харанхуй, гэртээ орохыг нь хүлээгээд зогсож байтал хаалга онгойж гэрэл мэлс хийгээл халтар царайтай би ээжид нь харагдчихваа.

Ээж нь “алив тэр хүү нааш ир. Хаалган дээрээс буцна гэж юу байх вэ орж цай амсаад гар” гээд “Өө эгч ээ, зүгээр ээ” гэтэл эхнэр “ээж ээ, Туулын нөхрийн найз юм аа. Намайг зүгээр дөхүүлж өгсөн юм” гэхэд “ээж нь юу яриад байгаа юм Монголоо алдсан гэдэг нь ор ор” гэв.

Би орлоо, хувцас хунараасаа ичсэн гэж яана аа Дараа нь нэг тааралдаад, юм яриад бие биетэйгээ илүү танилцсан.

Тийм цэвэрхэн айлд гутлынх нь алчуур хүртэл цав цагаан. Бакаалаа тайлалтай биш. Тэгсэн ээж нь “миний хүү зүгээрээ шууд гал тогоо руу ордоо” гээд суулгаад цай аягалж өглөө. Уугаад хамар дээгүүр хөлс бурзайгаад ичиж үхэх дөхлөө. Эхнэр орж ирсэн ч үгүй. Аав нь нэг орж ирж мэндэлчихээд гарлаа. Би ч “баярлалаа” гээд явсан сан.

Би чинь тэр үед ёстой уучлаарай гэсэн царайтай байлаа шд. Манай эхнэр бол намайг нэг нүдээрээ ч харахгүй шд. Тэгээд хэзээ хойно суусны дараа хэлж байсан ю

м.

Намайг гарсны дараа аав ээж нь “Энэ ямар нүдэнд дулаахан хүүхэд вэ. Яаж таньдаг юм?” гэхэд нь эхнэр “та хоёр болиоч ээ нэрийг нь ч сайн мэдэхгүй шахуу залуу зүгээр л нэг чиг болохоор л хүргэж өгсөн юм. Шинжчих юм аа” гээд л шоолсон гэсэн. Ээж нь “Чиний амны хишиг л мэдэж дээ. Энэ хүү маш сайн хүү байна даа” гэсэн гэнэ лээ.

Эхнэр маань нь тэрүүхэндээ юм бодоод л өнгөрсөн гэсэн. Би бол сураггүй, хамгийн миа дээрээ явж байсан хүн юун охин харах. Эхнэрийнхээ тухай бодоо ч үгүй. Юу гэж намайг тоох вэ дээ.

Сарын дараа автобусанд суусан чинь хөөрхнөө над руу хараад инээмсэглэлээ. “Чамд билет авчихлаа” гэлээ. Би ч “баярлалаа” гээд л. Ах өглөө гараад явж байсан болохоор гайгүй хувцастай байгаа юм аа.

Тэгж байтал азаар тэр автобус эвдрээд зогслоо. Автобуснаас буугаад, би эхнэрээсээ “Чи хаашаа явж байгаа юм бэ” гээд “Би хичээлдээ явж байна. Хоцорлоо” гэхээр нь би такси бариад хүргэж өглөө. Тэр үед ч найзална гэсэн юм бодоогүй байлаа. Сургуулийнх нь гадаа хамт таксинаасаа буугаад би ажил руугаа алхлаа. Ангийнх нь охид намайг хараад “Хүүш энэ хэн юм бэ. Юун залуу юм, танилцуулчих гээд

.. Тэгээд уулздаг болж, хааяа гэрт нь очихоор аав ээж нь “Ор, ор миний хүү” гээд л ногоон гэрлээр ордог байлаа. Заяаны хань зам дээр гэгчээр гурван сарын дотор л бид хоёр суусан. Ёстой амархан суусан даа. Би их азтай шүү хүмүүсийн дэмжлэгээр ханиа олоод авсан.

А.Чимид-Очир

Шинэ мэдээ

error: Content is protected !!