Аз од дуудсан 10-р сарын зурхайгаа уншаарай!

2018-10-09 17:42 1210

Зурхайн ухаан судлаачид бидэнд зориулан 10-р сарын зурхайг бэлтгэжээ:

од эрхэс ордуудыг энэ сард ажил болон амьдрал, хайр дурлалын хувьд ямар байх талаар хэлж байна. Оддын тогтворгүй байдал: Намрын хоёр дахь сараас эхлэн амьдралын тойрог өөрчлөгдөнө. Энэ сарыг хэд хэдэн хэсэгт хувааж болно: хэсэг тус бүр өөр өөрийн гэсэн утгатай. Эхний 9 өдөр буд гараг болон нарны нөлөөгөөр орд тус бүрийг хичээж ажиллах, төвлөрөх, хувийн сахилга батаа хянах, ухаантай байхыг шаардаж байна. Харин хоёр дахь хэсгийн хувьд (10.10-10.30) Буд гараг хилэнцийн ордод маш хүчтэй нөлөөг үзүүлнэ. Бүтээлчээр сэтгэж, хайр сэтгэлийн асуудлаа цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар шийдвэрлэхэд тохиромжтой үе гэж хэлж болно. Сугар гарагийн нөлөөгөөр энэ үед ордуудын зөн билэг өмнөхөөсөө илүү мэдэрч эхэлнэ. Ингээд хамтдаа энэ сарынхаа зурхайг уншиж, амьдрал болон ажил, хайр дурлалд ямар зүйлс тохиолдохыг мэдэж авцгаая.

Хонь

Энэ сарын эхэнд карьер өсч, таниас их хичээл зүтгэл шаардалгүйгээр ажил бүтэмжтэй байх болно. Удирдах албан тушаалтантайгаа санал зөрөлдөх хандлагатай. Сарын дундуур ажлын хэт ачааллаас болж стресс бухимдал их байж мэднэ. Сар хонины ордод очсоноор хайр дурлал бүтэмжтэй байж, сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Энэ үед өөрийн мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж, шударга байх хэрэгтэй. Уран бүтээлчид олз омог ихтэй байхыг од эрхэс сануулж байна. Эрүүл мэнддээ анхаарч, нарийн шинжилгээ өгөхөө бүү мартаарай. Сарын сүүлээр аваар ослоос болгоомжлоход илүүдэхгүй.

Үхэр

Хэрэв та ганц бие бол сарын эхний долоо хоногт хайр дурлалд одтой байна. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахад хялбар байх ба хөнгөн учралууд олон тохионо. Иймд зүрх сэтгэлээ хэнд өгөхөө сайн бодоорой. Гэнэтийн мэдээ таны амьдралын хэв маяг, өөрийгөө үнэлэх үнэлэмжид өөрчлөлт оруулах болно. Сарын дунд үеэс танд сөрөг нөлөө үзүүлдэг зүйлсээс ангижирч, амьдралаа өөрчлөхийг эрхэмлээрэй. Харин сарын сүүлээр шинэ хүмүүстэй танилцаж, аялалд явах, шинэ төсөл хүлээж авч мэднэ.

Ихэр

Энэ бол таны гялалзах ёстой сар. Та зорилгодоо хүрэхэд хувийн ур чадвар болоод сэтгэл татам байдал тань хэрэг болно. Амьдралд томоохон үйл явдлууд маш хурдтай өрнөнө гэдгийг анхаарна уу. Таны хүссэн зүйл маш хурдан бүтэж, амьсгаа авах завдал олдохгүй. Таны карьер жилийн хамгийн өндөр үедээ ирж, бизнесийн маш ашигтай боломжууд бий болох төлөвтэй байна. Санхүүгийн орлого нэмэгдэх ба та шаардлагагүй зардлуудаа хянаж чадвал, өр зээлээс салж чадна. Хостойгоо аяллаар явбал та хоёрын харилцаа гайхалтай романтик байна гэдэгт итгэхэд буруудахгүй. Харин ганц бие ихрийн хувьд таны сэтгэл татам байдал бусдын анхаарлыг татаж, хостой болох боломж өндөр байна.

Мэлхий

Санхүүгийн хувьд гайхамшигтай сар байх ба гэр бүлийнхнээсээ багагүй туслалцаа авч мэдэх талтай. Өдөр тутмын амьдралдаа хэрэгцээгүй зардлыг хянаснаар санхүүгийн хувьд ашигтай боломж үүснэ. Үл хөдлөх зуучлалын наймаа хийвэл ашигтай байна. Гэр бүлийн дотоод уур амьсгал зөрчилдөх ч эцэст нь учир зүйгээ олох нь гарцаагүй. Ганц бие хүмүүс ажлын байран дээр хайр дурлалтайгаа учирч магадгүй. Харин хүүхэдтэй болох эсвэл гэрлэлтэд яарах хэрэггүй. Хэрвээ таны хуучин хамтрагч өмнө нь таныг мэхэлж байсан бол эргэж нийлэхгүй байхыг од эрхэс анхааруулж байна.

Арслан

Энэ сард амьдралын бүхий л хүрээнд авьяас чадвараа илэрхийлэн харуулах шаардлагатай тулгарна. Ажил хэргийн сонирхолтой саналууд ирж, зарим нь хувийн бизнесээ нээнэ. Хөдөлмөрлөсөн хүмүүс ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой. Амрахад нэн тохиромжтой үе бол таны хувьд энэ сар юм. Гэрийнхэн болон ойр дотнын хүмүүстээ цаг зав гаргаж, мартагдашгүй сайхан аяллыг зохион байгуулж яагаад болохгүй гэж? Энэ нь таны сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлж, дотнын хүмүүст тань том бэлэг болно.

Охин

Таалагдахгүй байсан ч, энэ сард ажил болон амьдралд тань багагүй өөрчлөлт гарна. Зөв хооллолтын дэглэм баримтлах, спорт, фитнессээр хичээллэх зэргээр өөрийн биедээ анхаарал тавих цаг иржээ. Энэ нь таны биеийн галбирыг сайхан болгохоос гадна сэтгэл санааг тань сэргээж, хөглөж өгөх юм. Удаан хугацаанд үргэлжлэх харилцаандаа яаран шийдвэр гаргахгүй байх нь оновчтой шийдвэр болно. Томоохон өр зээл тавих хэрэггүй. Эс бөгөөс удахгүй санхүүгийн хүндрэл учирч, сөрөг үйл явдлууд ар араасаа тохиолдоно.

Жинлүүр

Энэ сар жинлүүрүүдэд амаргүй байх нь ээ. Хамт ажиллагсад хоёр нүүр гаргаж болзошгүйг анхаараарай. Таны нүүрэн дээр таныг сайшааж, буруу харахаар тань муулж мэднэ. Гэвч үүнд ач холбогдол өгөх хэрэггүй. Зарим жинлүүрүүд албан тушаал ахиж, цалин мөнгөө нэмүүлнэ. Орлого сайн байх хэдий ч тооцоотой байх шаардлагатайг мартаж хэрхэвч болохгүй. Гэр оронд том эд зүйл худалдаж авахад ээлтэй. Хайртай хүндээ илүү их анхаарал тавьж, өгөөмрөөр хандаарай. Хэрвээ та хайртай хүндээ бэлэг сэлт өгөөгүй удаж байгаа бол одоо санаа тавих цаг нь иржээ. Ганц бие хүн ойрын хүрээллээсээ хамгийн дотнын хүнээ олж авахыг од эрхэс хэлсэн байна. Гэр оронд хүүхэдтэй холбоотой асуудал үүсэж, ханьтайгаа зөрчилдөхөд хүрнэ. Ажил албан дээрх нөхцөл байдал мөн таныг хямрааж болзошгүй. Тиймээс эрүүл агаарт ойр ойрхон гараарай.

Хилэнц

Хилэнцүүдийн хувьд аз од гийх сар айсуй. Таны орлогын үүд нээгдэж, багахан бизнест хүртэл амжилттай байх болно. Ажил албаны хүрээнд гарсан ямар ч өөрчлөлтийг өөрт ашигтайгаар боломж болгон ашиглаарай. Гэхдээ бизнесийн чиглэлийн их ашиг амласан саналуудыг сайтар нягталж байж шийдвэр гаргах хэрэгтэй анхаараарай. Орлого олж болох бүх салбараас хилэнцийхэн мөнгийг шүүрнэ. Ямар нэгэн төсөлд хөрөнгө оруулах гэж байгаа бол урьдчилан сайтар судлах хэрэгтэй болохыг бүү мартаарай. Түүнчлэн хайр дурлалд идэвхтэй сар байх болно. Эсрэг хүйсийнхний анхаарлыг татахын тулд санаачлагатай байх хэрэгтэй. Мөн гэр бүлтэй хүмүүс хань ижил, хамаатан садандаа анхаарал тавих шаардлагатайг од эрхэс анхааруулж байна.

Нум

Энэ сард хамтын ажиллагаа танд аз авчирна. Ажил мэргэжлийн тал дээр бүх зүйл таатай байх нь ээ. Албан тушаал ахих бөгөөд энэ байр сууриа бэхжүүлэхийг хичээх хэрэгтэй. Зугаа цэнгээнээс аль болох хол байж, ихэнх цагаа ажилдаа зарцуулаарай. Зорилтуудыг шийдэх уламжлалт аргаас татгалзаж, өргөн цар хүрээнд сэтгэвэл, амжилтад хялбар хүрэх болно. Чухал гэрээ хэлэлцээр хийх, албаны уулзалт, зөвлөгөөн явуулах болон шинэ ажил хайхад тохиромжтой. Материаллаг байдалд сайн өөрчлөлтүүд энэ сард мэдрэгдэнэ.

Матар

Санхүүгийн байдал сайжирна. Та санхүүгийн хувьд хөл дээрээ тогтох боломжтой болно. Ажлаа солих хэрэггүй ба одоо байгаа орлогын эх үүсвэрээ алдахгүй байхыг хичээх нь юу юунаас илүү чухал юм. Бусадтай уран зохиол болон уран сайхны чиглэлээр хамтарснаар санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн хуульч, стилист, гоо сайхны мэс засалч болон гоо сайхны чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн ажил хэрэг бүтэмжтэй сайн байна. Таны хардалт ихэвчлэн ямар ч үндэслэлгүй байдаг тул хосуудын харилцаанд сэв сууж мэдэх хандлагатай байна. Иймд биеэ барьж, хайртай хүндээ тоглоом шоглоомоор ч хардаж байгаагаа илэрхийлэх хэрэггүй.

Хумх

Хайр дурлалын сар хаяанд ирж, хаалга тогшлоо. Гэвч таны бардам зан, хайр сэтгэлтэй тань зөрчилдөхийг үгүйсгэхгүй. Харилцааны эхэнд байгаа хосууд үл ойлголцох боловч, энэ нөхцөл байдал удаан үргэлжлэхгүй. Сарын дундуур зугаа цэнгэлд хэт автах хандлагатай байгаа учир сайтар анхаараарай. Эрч хүчээр дүүрэн байх ба ямар ч ажлыг хялбар гүйцэтгэнэ. Энэ нь таны карьер өсөхөд эерэгээр нөлөөлнө. Гадаадад аялах магадлал өндөр байна. Шийдэмгий, зоригтой зан чанар өрсөлдөгчдийн дундуур толгой өөд алхан өнгөрөх боломжийг олгоно. Боловсрол, хууль зүй, гадаад харилцаатай холбоотой ажил эрхэлдэг хүмүүст энэ сар илүү таатай байх болно.

Загас

Ажил хэрэг хэвийн голдирлоор явагдана. Өөртөө итгэх итгэлээ дахин олж авч, итгэл үнэмшлээ баталгаажуулж, авьяас билгийнхээ шинэ боломжуудыг нээхэд энэ сар тустай. Ажлын байр хайж байгаа хүмүүст сайхан боломжууд гарч ирнэ. Романтик учрал, болзоо, гайхалтай аяллуудаар дүүрэн байна. Гэр бүлийн хосууд хэдийнээ мартсан халуухан харилцаа, мэдрэмжээ сэргээх бол, ганц бие хүмүүс хайртайгаа учирч, дахин ухаангүй дурлана. Эсрэг хүйсийнхэн таныг ихээхэн сонирхох болохыг од эрхэс хэлж байна. Найрсаг үгс, сээтэгнэл, дурлалын тоглоом зэрэг зүйлс нэг хэвийн уйтгарт өдрүүдэд шинэ өнгө төрхийг нэмэх болно

 

Шинэ мэдээ

error: Content is protected !!