Бэр гуйхаар ирсэн ах нь намайг биеэ үнэлэгч гэдгийг мэдээд…

2018-08-09 19:52 1922

Арван жилээ төгсөөд хотод суралцах болсон минь хот үзэх том завшаан болсон юм. 2008 оны намар оюутан болж их сургуулийн хаалгыг татаж үеийн найзуудтайгаа тохой нийлүүлэн суралцаж эхлэв. Аав ээж минь боломжийн ажилтай, доороо би хоёр дүүтэй сайхан л амьдардаг байлаа. Намайг 3-р курст ордог жил дүү маань бас оюутан болж хотод ирсэн. Хичээл эхлээд удаагүй байтал аав минь өөд болж бидний амьдрал орвонгоороо эргэсэн. Үүнээс хойш ээжийн бие нэг л тааруухан.,


Дүү охин маань сургуулиа орхиж ээжийн хажууд очсон юм. Би нэг найз охинтойгоо айлын хажуу өрөө хөлсөлж амьдарч надад мөнгө төгрөг гэдэг ус агаар мэт л хэрэгтэй байлаа. Найз охин маань миний л адил нэгэн. Нэг өдөр бид 2 ажил хайхаар зарын сонин авч үзэхэд “Оюутан охидыг ажилд сургаж авна. Цалин өндөр” гэсэн зар байв. Утсаар ярьж хаягийн дагуу очиж уулзахад саун массажистын газар байсан юм. Гайгүй санагдсан болохоор өөр ажил ч хайлгүй орохоор болов.


Ингээд бид 2 өдөр нь хичээлдээ явж орой нь ажил хийхээр болов. Хэд хоносны дараа массажист ажил маань биеэ үнэлэгч болон хувирсан юм… Аргагүйн эрхэнд хүн юу ч хийхээс буцдаггүй юм билээ. Бэлгэвчтэй, бэлгэвчгүй олон хүнтэй хавьтаж, архи ч ууж тамхи татдаг болов. Хэсэг хугацааны дараа саун хаагдахад найзтайгаа хоёулаа саппоро дээр зогсдог болсон. Бидний адил олон эмэгтэй тэнд зогсож мөнгө олдог юм билээ. Хэдий биеэ үнэлэгч ч гэсэн өөрийгөө хэрхэн яаж эрсдэлээс хамгаалах талаар ярьж өгсөн та бүхний сургалт надад их таалагдсан. Бид хоёрыг дагуулж сургалтанд суулгасан. Үнэхээр хэрэгтэй үнэн зөв мэдээлэл байсан. Бид хоёр сургалттай гэх болгонд тасралтгүй хамрагдсаар ҮТС болсон. Бусдад мэдээлэл өгч олон биеэ үнэлэгчдийг сургалтанд хамруулсан. Ингэснээр биеэ үнэлэх маань багасаж олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ХОА-аар ажиллах болсон.
Тиймээс хэрхэн өөрийгөө болон бусдыг ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх талаарх маш сайн мэдлэгтэй болсон. Биеэ үнэлэгч гэхээр л архичин, тамхичин, бузар булай хүмүүс байдаг юм биш, тэд ч гэсэн амьдралын төлөө аргагүйн эрхэнд энэ зам руу орсон бусадтай л адил амьдрах итгэлээр дүүрэн хүмүүс шүү дээ.


Харин саяхан би нэгэн залуутай найз бүсгүйгээрээ дамжуулан танилцсан юм. Хаана ч билээ тэр залууг их харсан юм шиг санагдаж байсан ч тэр залуу маань мөн адил надтай хаана тааралдсанаа сайн санахгүй байна хэмээж байсан юм. Тэр бид хоёр үе үе уулзаж тэр ч намайг болзоонд урьдаг болов. Цаг хугацаа өнгөрөх тусам би түүндээ улам их дасаж уулзах, утсаар ярих, мессеж бичихийг нь хүлээдэг болсон байв. Зургаан сарын дараа гэхэд бид хоёр дотно харилцаанд орж тэдний ээж аав бэр гуйх бэлтгэл ажлаар түүний нагац ах нь манай гэрт ээжтэй минь уулзахаар ирэхэд юу болсон гээч саунд надад үйлчлүүлэн шал согтуу дүүгээ утсаар дуудсан хүн нь миний найз залуу байж таарсан.

Тэр ах ч намайг хараад гол ажлаа ярилгүй тун удалгүй манайхаас гарч явсан юм. Тэр цагаас хойш залуу маань над руу нэг ч мессеж бичихгүй, залгахаа байсан би түүндээ маш их хайртай ядаж гурван сартай жирэмсэн гэдгээ хэлмээр байх юм.

Шинэ мэдээ

error: Content is protected !!