Хурим

2018-08-01 12:35 451

Я. Доньдсүрэн Я. Доньдсүрэн

Хурим

– Ээжээ би ямар мэргэжилтэй болох вэ?

Хэмээн бор царайтай түнтийсэн том хүү ээжийнхээ гарыг дэрлэн эрхлэнгүй асуухад, Ээж нь


– Хүүгээ зурагтаар хараад л энэ мундаг Сэтгүүлч залуу чинь миний хүү гээд хүн болгонд яриад суумаар байна. Ээж нь хүүдээ итгэдэг шүү гээд сааль үнэртсэн энгэртээ наан духан дээр нь үнсэв.

Энэ үг Хүүгийн сэтгэлд оч харвуулж зүг чигийг нь тодотгож өгсөн юм.

Тэр жилээ Хүү өөрийнхөө чадлаар Улсдаа л дээгүүр бичигдэх их сургуулийн сэтгүүлчийн ангид орлоо. Хөдөөний эгэл боргилхон амьдралаас хотын төвийн хүн шуугисан их үймээнд урлагийн салбарт хүч үзэлцэхээр ирсэн нь энэ. Арын хаалгаар бус бурхан шиг адисласан Ээжийнхээ үгийг хууль мэт бодож явсаны хүчинд суралцаж буй хугацаандаа нэлээдгүй том тайзан дээр өөр ертөнцийн өнгө хардаг гэмээр хүмүүсийн арга хэмжээг хөтлөн явуулж өөртөө туршлага хуримтлуулж байв. Урлаг соёлын маш олон хүмүүстэй танилцаж явахдаа тэднээс алт шиг үг инэээмсэглэн сонсож, заримдаа бүр шалбааг шиг доромжлол амсаж байхдаа уйлаад хаалга савмаар үе зөндөөн байсан ч тэвчсээр байсан юм. Дөнгөж хорин настай гэрэлтсэн цагаан залуу болж, эрт ургасан яргуй шиг өөрийн амжилтыг түргэн эхлүүлсэнд үеийнхэн нь түүнд атаархах аж.

Хүүг Баярбат гэдэг хотод ирээд хоёр жил болсны дараа тэрээр дунд зэргийн нуруутай өтгөн хөмсөг, цагаан царайтай, шүдээ яралзуулан инээхэд уруулны цаанаас зухуйх түүний хоёр соёоо бүсгүйчүүдийн сонирхлыг нэвт татдаг болжээ. Энэ олон хугацаанд хайр дурлал гэдэг тоглоомоор тэр ерөөс оролдож үзээгүй гэнэн цайлган амьтан юмсанж. Харин нэгэн удаа хувь тавилан ч гэмээр санаандгүй байдлаар Баярмаа хэмээх нэгэн охинтой танилцсан юм. Түүнээс хойш Баярбатын амьдрал зүүд мэт өөрчлөгдөж, зөвхөн хүсэл мөрөөдлөөр бус хайр дурлалаар бялхаж эхэлсэнсэн. Ажлаасаа тараад автобусныхаа мөнгөөр Баярмаад дуртай чихрийг нь аваад алхдаг боллоо, Дээд, доод давхаргын дэндүү өөр гэмээр залуу хосыг эцэг эх нь зөвшөөрөөгүйн улмаас тэд нийтийн байрны хана нэвтэрсэн умгар өрөөнд аж төрж эхлэв. Хааяа хааяахан согтуу хөлчүү хүмүүс шөнө орой унтаж амраахгүй цочоож Баярмаа айсандаа Баярбатын энгэрт шигдэн тас наалддаг аж.

– Миний хайр битгий ай удахгүй бид томоо байранд амьдарна гэхэд.

Баярмаа нулимстай нүдээ цийлэгнүүлэн – заа хайраа

Хэмээн жаахан хүүхэд шиг хошуугаа цорвоолгон хариулах нь өрөвдөлтэй.

Өвлийн улирал болж ус зөөх, цонх цантах гээд л бүхий л асуудлууд хосуудад тулгарч гэр хороололд өссөн Баярбатын хувьд энгийн зүйл мэт боловч халуун паартай тансаг байранд өсөж торнисон Баярмаагийн хувьд ядаргаатай санагдах нь ихсэж дассан итгэлийнхээ эрхээр тэр нуусаар байлаа.

Энэ хугацаанд Баярбат тайзны амьдралаа түр орхигдуулсан юм учир нь түүний хувьд Баярмааг л сайхан амьдруулах нь чухал байсансан. Автомашин угаах, тогооч зөөгч гэх мэт түүнд хийгээгүй ажил гэж байсангүй. Дөнөн үхрийн эвэр хөлдөж дөрвөн ес эхэллээ, өрөөнийх нь халаалт ирэхгүй тэсэхын аргагүй хүйтэн болж тэд гэрээс гаран гадуур цас туучин гүйлээ, хацар нь улаа бутарч Баярмаа хичнээн даарсан ч инээд алдан нусаа татах нь хайр хүрмээр, Баярбат өөрийгөө дотроо зүхсээр л гэвч тэр хацраа өгөн эрхлэх Баярмааг үнсээд л тайвширах нь хосуудын хайр ямар халуун дулааныг илтгэнэ.

Тэд хөтлөлцөн явсаар дагжин чичирч театрын гадаа ирж хамгаалагч өвөөгөөс удаан гуйсны эцэст орж дулаацахаар болов. Ингэхдээ тэд хулгайгаар тайзан дээр очин.. Баярбат яг голд нь зогсоод..

– Хайраа хардаа би ингээд л тайзан дээр зогсоод чинийхээ тоглолтыг хөтлөнө Балетын гоцлол бүжигчин Баярмаа гээд л ккк

– Ёоо ямар гоё юм бэ? Би тэгээд л эрхэмсэгээр өлмий хаялан гарч ирээд л…

Хэмээн гар гараасаа барин инээд алдан эргэлдэн зогстол.

– Хүүүш буугаач та хоёр, дурсгүй муу мондинууд эд нар яг ингэдэг байхгүй юу хэмээн буурал сахалтай хамгаалагч өвгөн тэднийг зад загнав.
Жил гарамын хугацаанд хосууд бие биедээ улам уусан шингэж, хэн хэнийхээ төлөө мөрөөдлөө талаар болгосон ч бодлоосоо арчсангүй. Гэнэт Тэнгэрт хар үүл нөмөрч салхи дэгдэх шиг тэдний хоорондын харилцаанд Баярмаагийн аав саад болов. Гэнэт л бүсгүйн ааш хаврын тэнгэр шиг өөрчлөгдөж уурлаж ундууцсаар нэгэн өдөр умгар өрөөнийхөө хаалгыг аяаархан хааж гараад дахиж гэртээ эргэж ирсэнгүй. Утас нь холбогдохгүй усанд хаясан чулуу шиг хайрт бүсгүйн гэнэтээр алга болсонд Баярбат гайхаж эцэстээ санан бэтгэрч гомдол нь түүнийг архинд оруулж өнөөх муу умгар өрөөндөө Баярмааг хүлээн турж эцэн хэвтэхэд хүргэв.

– Баярмаа чи хайччихсан юм бэ? Би чиний төлөө мөрөөдлөөө хүртэл хаясан шүү дээ, одоо надад хэн ч алга чи бол новш хэмээн уйлан хашгирах нь хаашаа ч хөдлөх тэнхэлгүй түүний сул доройг харуулна.

Хайр бол золиос гэдгийг Баярбат даан ч ойлгосонгүй. Баярмааг явахаас өмнө түүнд ааваас нь захидал ирсэн аж. Тэр Баяраагаас нуун барин уншихад.

Захидалд.,

Сайнуу охин минь хаана амьдарч байгааг чинь мэдэж байна. Чамайг дагаад удмын нэр хүнд сэвтэж байна. Хоёр хоногийн дотор гэртээ ир үгүй бол наад залууг чинь насаараа тэргэнцэртэй явах тавилан хайрлаж дөнгөнө шүү. Аав нь ямар хүн билээ чи мэдэж байгаа. Хэмээх захидлыг тэр хүлээн аваад

Энэ шийдвэрийг үг дуугүй дагах нь түүний зөв байсан юм. Хүнд шийдвэрийг гаргахад Баярмаад ямар хүнд байсныг үгээр хэлшгүй гэхдээ тэр зөвхөн түүний л төлөө шүү дээ гэж өөрийгөө тайтгаруулан аргадаж байсныг хэн мэдэх билээ.

Хотын сааралтсан өдрүүд нүднээс алдуурч, элгээрээ мөлхсөн Баярбатын хувьд хөл дээрээ босох амархан байсангүй. Бараан мэдээг хүлээн авсан ээж нь хүүгээ зорин ирж түүнд сэтгэлийг дэм өгсөний эцэст хүү нь эргэн ажилдаа орж гурван жилийн хугацаанд мөрөөдлийнхөө талыг атган авав. Хусавч арилахгүй сэтгэлийнхээ толбыг мянга сайхан өнгөөр дараад бүдгэрсэнгүй. Өвлийн улиралд тун дургүй болж, эмэгтэй хүний талаар таагүй бодолтой явдагаа нуусангүй. Зүтгэл хөдөлмөрынхөө ачаар Баярбат залуу сэтгүүлч гэдэг эрхэм цолоор шагнуулж Ээжийнхээ магнайг тэнийлгэв. Хэвлэл мэдээллийнхэн Баярбатын талаар шуугиж, тэр өгсөн ярилцлагандаа..

– Энэ бол миний биш бүхэл бүтэн гурван хүний мөрөөдөл байсан. Ээжийн минь бас түүний минь.

Хэмээн хоолой зангиран хариулсансан.

Үүнээс хойшоо цаг хугацаа хөвөрсөөр л Ажлын ширээнээ үүрэглэн суух Сэтгүүлч залуугийн утас нь хангиналаа..

– Заа сонсож байна. Хэмээн аядуухан хариулахад.

– Сайн байна уу? Сэтгүүлч Баярбат уу. Гэхэд.
– Тийм байна.

– Аан би харин таньд хурим хөтлөөд өгөөч хэмээн санал тавих гээд. Та хэдээр хөтөлдөг вэ? Хэмээхэд Баярбат хоолойгоо засан.

– Аан хэзээ хаана вэ мэдээллээ явуулчих. Би 1,…… Хөтөлнөө. Хэмээн боломжийн саналаас татгалзсангүй.

Маргааш нь болж Миний хүү босоорой одоо нөгөө үйл ажиллагаа чинь эхэллээ. Хүний хурим гэдэг дахиж тохиохгүй нандин зүйл эртхэн оч хэмээн Ээж нь үглэн босгож түүнд аагарсан сүүтэй цай амсуулан гэрээс нь гаргалаа.
Удалгүй үйл ажиллагаан дээр очин танилцаж, урьд өмнө байгаагүй том тайзыг тэр харан гайхширч ажилдаа оров. Монголын томоохон баяны ганц охины хурим гэдгээс өөр мэдээлэл авсангүй, хосуудыг ч харсангүй. Цэцэгс алагласан ногоон зүлгэн дээр, гоёж гойдсон тансаг эрхмүүдийн өмнө гаран микрофоноо барин хуримлагч хосуудыг итгэл төгс дуудахад хөлд нь хөглөрөх цагаан сарнай яг л тэдний туучиж байсан цас шиг гэрэлтэж Баярмаа өөрийн эрхгүй нүдэнд нь туслаа, тиймээ тэр зүүдлээгүй инээж байгаа дүр нь яг хэвээрэээ тэр хэтэрхий үзэсгэлэнтэй харагдаж байв.
Баярбат тэрхэн зуураа мэдрэмжээ алдан нүдэнд нь нулимс цийлэгнэж, цээжин дотроос зүрх нь сугарч гарч ирээд л түүнийгээ тэврэн авмаар санагдахад гүнзгий амьсгаа аван хөл нь чичирхийлж байлаа. Тэд харцаараа бие биедээ

– Дэндүү дэндүү гэмээр нандин хайр минь би чамайг мөн ч их хайсандаа гэх үгсийг чимээгүйхэн шидэлцэж..

Баярбат микрофоноо шүүрч аваад сүйт бүсгүйн нэрийг гуншинтай нь чангаар дахин давтан хэллээ

– Москва хотын Кремлийн Балетийн театрын гоцлол бүжигчин баярмаа хэмээн хоолой зангируулан хэлэхэд…түүний нүдэнд өлмийгөө хагас өргөн өндөлзөх улаан хацартай охин одоо хүртэл харагдсаар л байлаа.

Эх сурвалж:

/До-хөтлөгч/ 2018он.

Хянаагүй учир жижиг сажиг үг үсгийн алдаандаа хүлцэд өчьё.

( таалагдвал та бүхэн өөрсдийнхөө мэдрэмжийг комоор хуваалцаарай. Өөр олон хүмүүсийг пэйжд маань уриалж шэйрлээрэй.) Амьдралын үнэнийг зохиолоос баярлалаа🤗

Шинэ мэдээ

error: Content is protected !!